НИЙГЭМ

СУДАЛГАА: УИХ-ын гишүүдийн 75 хувь нь 30-64 сая төгрөгийн төлбөртэй сургуульд хүүхдээ суралцуулдаг

2019.07.20-ны өдрийн мэдээг сэргээн нийтлэв

ТАЗ, ЦЕГ хамтран төрийн болон хувийн өмчит сургуулиуд дээр гэнэтийн шалгалт хийхэд албаны машинаар хүүхдээ зөөсөн зөрчлүүд илэрсэн. Мөн холбогдох судалгаагаар УИХ-ын гишүүдийн 75 хувь нь 30-64 сая төгрөгийн төлбөр бүхий дээрх сургуулиудад хүүхдээ суралцуулж байгаа нь баримтуудаар ил болсон байдаг. Иймд бид Монголд үйл ажиллагаа явуулж хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нэгтгэсэн дараах сурвалжлагыг сэргээн нийтлэв.

ИНФОГРАФИК: ХУВИЙН ЕБС-ИЙН ТӨЛБӨР 750 МЯНГААС 64 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.

-ЕБС-ИЙН 18 ГАРУЙ ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ДУНД СУРГУУЛЬ ЭЗЭЛДЭГ-

Манай улсад 2018 оны байдлаар 803 ерөнхий боловсролын сургууль байдаг гэж үндэсний статистикийн хороонд бүртгэгдсэн байдгаас 148 буюу 18 гаруй хувь нь хувийн хэвшлийн дунд сургууль эзэлдэг аж. Хувийн сургуулиудын төлбөр 750 мянган төгрөгөөс 24 мянган ам.долларын хооронд байна.

Хамгийн өндөр төлбөртэй “International school of Ulaanbaatar” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчийн төлбөр 19 мянган ам.доллар, харин дунд болон ахлах ангийн төлбөр 24 мянган ам долларт хүрчээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларын ханш 2673 төгрөг гэж үзвэл уг сургуулийн төлбөр 50-64 сая төгрөг болох аж.

"Олонлог”, "Тольт”, "Г.В.Плехановын нэрэмжит орос сургууль, "Номт Наран”, “Путонхуа” зэрэг сургуулиуд дундаж буюу 3-5 сая төгрөгний төлбөртэй.

“Үй Цай”, “Лидер, “Тус” гал”, “Ес Эрдэм” сургуулиудын хувьд харьцангуй хямд буюу жилийн төлбөр 1.5-2 сая төгрөгийн хооронд байна.

“Аварга” дунд сургууль 750 мянган төгрөг буюу хамгийн хямд төлбөртэй хувийн сургуулиар нэрлэгдэж байна.

1. “International school of Ulaanbaatar”

  • Бага анги: 19,358 ам. доллар /50,3 сая төгрөг/
  • Дунд анги: 22,743 ам. доллар /59 сая төгрөг/
  • Ахлах анги: 24,700 ам. доллар /64,2 сая төгрөг/

2. “British school of Ulaanbaatar”

  • Бага анги:  10 мянган ам. доллар /26,7 сая төгрөг/
  • Дунд анги: 14-15 мянган ам. доллар /37,7 сая төгрөг/
  • Ахлах анги: 19,3 мянган ам. доллар /51 сая төгрөг/

3. “American schooL of Ulaanbaatar”

  • Бага-14,3 сая төгрөг
  • Дунд-18,7 сая төгрөг
  • Ахлах-22 сая төгрөг

4. "Орчлон” олон улсын сургууль

  • Бага анги- 15 сая төгрөг
  • Дунд анги- 16 сая төгрөг
  • Ахлах анги- 18 сая төгрөг

5. "Эрэл” ESM Монголын Англи сургууль

  • Бага анги- 12,5 сая төгрөг
  • Дунд анги- 12,7 сая төгрөг
  • Ахлах анги- 13 сая төгрөг

6. “Улаанбаатар Элит” сургууль

  • Бага анги- 11,9 сая төгрөг
  • Дунд анги- 11,9 сая төгрөг
  • Ахлах анги- 11,9 сая төгрөг

7. “Глобал” олон улсын сургууль

  • Бага анги- 10 сая төгрөг
  • Дунд анги- 10 сая төгрөг
  • Ахлах анги-10 сая төгрөг

8. "Хобби” Бүрэн дунд сургууль

  • Бага анги-8,5 сая, бэлтгэл анги нь 900
  • Дунд анги- 9,5 сая төгрөг
  • Ахлах анги- 10 сая төгрөг

9. “Сакура” олон улсын сургууль

  • Бага анги- 7,5 сая төгрөг
  • Дунд анги- 8,5 сая төгрөг
  • Ахлах анги- 9,5 сая төгрөг

10. “Сант” сургууль

  • Бага анги- 6 сая төгрөг
  • Дунд анги- 6 сая төгрөг
  • Ахлах анги 7 сая төгрөг

11. "Гёте” бүрэн дунд сургууль

  • Бага анги-5 сая төгрөг
  • Дунд анги-5,5 сая төгрөг
  • Ахлах анги-6 сая төгрөг

12. "Логарифм” бүрэн дунд сургууль

  • Бага анги-5,4 сая
  • Дунд, Ахлах анги-5,5 сая

13. “Шилдэг” бүрэн дунд сургууль

  • Бага анги- 4,3 сая төгрөг
  • Дунд анги- 4,7 сая төгрөг
  • Ахлах анги- 4,9 сая төгрөг

14. "Шинэ Монгол ерөнхий боловсролын сургууль

  • Бага анги- 4.5 сая төгрөг
  • Дунд анги- 4,6 төгрөг
  • Ахлах анги- 4,7 төгрөг

15. “Шинэ үе”

  • Бага анги- 2,2 сая төгрөг
  • Дунд анги- 2,4 сая төгрөг
  • Ахлах анги- 2,6 сая төгрөг

Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын зарим барилга элэгдэлд орж, нурах эрсдэл үүссэнээр нэг ангид 50-60 сурагч, гурван ээлжээр хичээллэдэг. Сурах бичиг, спорт заал ховор. Багш хүүхэд нэг бүрт тулж харьцаж чаддагүйн улмаас хичээлийн хоцрогдолтой болох нь наад захын асуудал. Хаана, ямар сургуульд хэдэн төгрөгөөр сурах нь хувь хүний эрхийн асуудал гэж орхиод мэдлэг боловсролын ялгааг дээд цэгт нь хүргэсээр л байх уу? Мөнгөтэй, боломжтой нь сайн боловсрол эзэмшиж байгаа нь нүдэнд илхэн харагдаж байна.

-МЭДЛЭГИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА-

Энэ мэт хүндрэлтэй шалтгаанаас үүдэн, эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон гэх таамаг дэвшүүлж болох юм. Хувийн сургуулиуд орчин нөхцөл, сургалтын чанараараа улсын сургуулиас илүү гэх эцэг эхчүүдийн хандлагыг ашиглан төлбөрөө тэд жил бүр нэмсээр.

Манай улсын ерөнхий боловсролын хувийн хэвшлийн зарим сургууль төлбөрөө барууны орнуудынхаас ч илүү хэмжээнд тогтоожээ. Мөн автобус, хоолны мөнгийг төлбөрөөс гадна тооцож авдаг аж.  Бага наснаас нь академик түвшинд боловсрол эзэмшүүлж буй давуу талтай хэдий ч ерөнхий боловсролын сурагчдын хооронд хэт их мэдлэгийн ялгаа үүгэж байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
П.Лхагвасүрэн
П.Лхагвасүрэн
2019-11-12 14:54

Эндээс харв�##� улсын их хурлын гишүүдийн хүүхдүүд үндсэндээ ISU, BSU хоёрт л байдаг юм биш үү???

Холбоотой мэдээ

Back to top button