НИЙГЭМ

Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байгаарай

Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2021.07.23/ цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын А/338 дугаар захирамжийн дагуу Хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, мөн 22, 25 дугаар хороод Короновируст цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Дараа нь дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах

2. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг хийх

3. Ирэх 8 дугаар сараас цар тахлын дараагийн давалгаа үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд ор дэлгэлт болон хүний нөөц, бусад шаардлагатай хэрэгсэл материалын бэлэн байдлыг хангах чиглэлийг өгсөн юм.

Мөн хурлын үеэр Засаг дарга Н.Баярмөнх “Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, ялангуяа гол усны сав газартай ойр байрлах хороод анхаарах хэрэгтэй. Хүний амь нас, эд хөрөнгө  гээд онцгой асуудлууд хөндөгдөж байна. Засаг дарга нарт эрхийг нь өгсөн. Гагцхүү одоо орон нутагтаа эзэн нь байгаарай” гэлээ.

Харин Шуурхай штабын даргын үүргийг түр гүйцэтгэгч, Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.


Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр:

1. Коронавирусын халдварын тоо буурахгүй байгаагаас гадна халдварын Делта хувилбарын 7 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн харьяа байгууллагууд ялангуяа хороо, Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд цар тахлын дараагийн давалгаа үүсэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор дүүргийн Онцгой комиссын даргаар батлуулах;

2. Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажилчдынхаа 2021 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхдээ нийт ажилчдынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй байх;

3. Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах;

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр:

1. Сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа тул хороодын Засаг дарга нар энэ тал дээр анхаарч аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ сэрэмжлүүлэг хүргэх;

2. Үер усны аюулын үед ажиллах Ажлын хэсгүүд бэлэн байдлыг хангаж, техник хэрэгслийн бэлэн байдалд үзлэг  шалгалт хийх;

3. “Дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв” ОНӨААТҮГ, Нийтлэг үйлчилгээний газрууд үер усны аюулын үед ажиллах техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Эх сурвалж: БЗД-ийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x