Нийгмийн

Өмнөговь аймагт үерийн улмаас 50 айлын 5000 гаруй бог мал урууджээ

Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна. Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, таван айлын гэр нурж эвдрэн, 50 өрхийн 5232 толгой бог мал шуурганд урууджээ.

Үүнээс урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогдсон байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан зэрэг дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сум орон нутгаас эрэн хайх, аврах, цахилгааны гэмтэл, саатлыг арилгах ажлыг зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:19

I genuinely enjoy looking at on this site, it contains great blog posts. "Beauty in things exist in the mind which contemplates them." by David Hume.

Холбоотой мэдээ

Back to top button