Нийгмийн

“Токио-2020”: Ё.Басхүү Абэ Хифүмид ялагдаж, дагаж барилдахаар болов

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам нар барилдаж байна.

Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам хоёрдугаар тойрогт энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Узбекистаны Диёра Килдиёровад ялагдан, тэмцээнээ дуусгасан.

ABE Uta suffers defeat; ABE Hifumi keeps Olympic dream alive / IJF.org

Шөвгийн наймд шалгарсан Ё.Басхүүгийн дараагийн учраа нь дэлхийн хошой аварга Абэ Хифүми байлаа. Япон жүдоч Токиогийн олимпын дэвжээнд төрсөн дүү, дэлхийн аварга Ута Абегийн хамт түрүүлэхээр зорьж байгаа юм.

Эл барилдаанд Ё.Басхүү вазари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр дагах тойрогт Италийн жүдоч Ломбардотой барилдахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button