Нийгмийн
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 10 тарвага нутагшуулжээ

Хустайн байгалийн цогцолбор газраас 10 монгол тарвагыг барьж Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт нутагшуулжээ.
Тарвага нь нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй амьтан юм. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийнхүү тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.