НИЙГЭМ

Ё.Баатарбилэг: Токиогийн олимпод оролцох тамирчид санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй

2020 онд болох Токиогийн олимпод оролцох Монгол Улсын бэлтгэл ажлын талаар салбарын сайд нь мэдээлэл өглөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Олимпын бэлтгэлээ эрт хангаж байгаа. Олимпын санг байгуулж, ивээн тэтгэгчдийн хандив төвлөрүүлж эхэллээ.

Яамнаас хариуцсан бэлтгэл ажлуудаа хийсэн. Өмнө нь тамирчид санхүүгийн дэмжлэг, замын зардлаа хайдаг байсан бол энэ жил зөвхөн бэлтгэлээ хийж, олимпын эрхээ авахад л хангалттай.

Санхүүтэй холбоотой асуудалд санаа зоволтгүй болсныг хариуцлагатайгаар мэдэгдье гэв.

Ташрамд дурдахад, "Токио-2020 ” олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно ” брэнд ийн хувцастай оролцоно. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button