Э.Даваажамц Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймагтаа өнөөдөр очиж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүчилтөрөгчийн нэг ширхэг аппарат хандивлалаа. Мөн маск, бээлий хандивласан байна.
Тэрбээр тайзан дээрээс гурван хүүхдийг маань харж байсан ээждээ баярлалаа хэмээн хэлсэн юм.
Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан тэрбээр өмнө нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүчилтөрөгчийн аппарат бэлэглэж байсан билээ.
Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авч, хоёр өрөө байраар шагнажээ. Мөн хамт явсан багийн гишүүд тус бүрд 1,000,000 төгрөгийн урамшуулал олгож, Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөө өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.