Нийгмийн

Х.Цагаанбаатар: Ц.Цогтбаатар дэлхийн шилдгүүдийг ялж, хүрэл медаль хүртлээ, бахархаж байна

Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчин Ц.Цогтбаатар  хүрэл медалийн төлөө Канад улсын тамирчин Артур Маргелидонтой барилдаж, даралтаар цэвэр яллаа.

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Ц.Цогтбаатарын барилдааныг үзсэн баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

Тэрбээр “Ц.Цогтбаатар Оног ялах магадлал, сэтгэлзүй байлаа. Багш нарын ч юм уу өөрийнх нь тактик байсан байх. Хүрэл медалийн төлөө хүчтэй барилдъя гэсэн тактик байсан байх. Алдаа дээр нь ажиллахыг эрмэлзлээ. 

73 кг-ийн жин бол удамтай жин. Энэ жинд Ц.Цогтбаатар маань дэлхийн шилдгүүдийг нурааж, хүрэл медаль хүртлээ. Бахархаж байна. Ялагдаж байхад нь олон хүн муулж байсан. Гэхдээ Ц.Цогтбаатар хүрэл медаль авлаа. Үнэхээр их баяртай байна. Бахархам амжилт. Ц.Цогтбаатар бол авьяастай, барилдах гэж төрсөн хүүхэд.  Хүрэл медалийг илүүрхэж авлаа. Авах ёстой хүн авдаг. Олимпын медальд өнгө байдаггүй. Дүүгээр бахархаж байна. Энэ бол Монголын тамирчдын түүхэн ялалт. Монголын жүдо мандан бадраг ээ. Үе үеийн дасгалжуулагч нарт бүгдэд нь баяр хүргэе” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 00:05

Оно аваргатай арай л биеэ барчихлаа. Өөрөөрөөр барилдуулах байсан юм шиг санагдсан. Сайхан задгай үзэх байсан. Хоёр мэх бэлдэж гарсан харагдаж байна лээ. Тэрийг нь хашар аварга уншчих�##�гүй яахав дээ. Дасг�##�жуулагч нарын нарийн ухаан дутсан газар байлаа.

Зочин
Зочин
2021-07-27 03:42

битгий б�##�айр

Холбоотой мэдээ

Back to top button