ДЭЛХИЙСПОРТ

Япон: Олимптой холбоотойгоор цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн

“Токио-2020” Зуны Олимпын наадам коронавирусийн цар тахлын үеийг үл харгалзан зохион байгуулагдаж тэмцээнүүд үргэжилж байна. Гэсэн хэдий ч, Олимпын энэ өдрүүдэд Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, “Covid-19”-ийн дөрөв дэх давалгаа эхэлсэн нөхцөл байдалтай байна. Япон орон даяар халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт даруй 20 хувиар өсөөд байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт л гэхэд 4204 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

100 мянган хүнд ногдох халдварын долоо хоногийн дундаж хэмжээ харьцангуй бага буюу 3,3 байгаа юм. Харин “Дельта” хувилбарын тохиолдол цөөн байгаа нь одоогоор сайн мэдээ болж байгаа ч халдварын тохиолдол өссөөр байгаа нь муу мэдээ юм.

Япон улсын нийт хүн амын зөвхөн 23 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм. Харин АНУ-д америкчуудын 49 хувь нь бүрэн вакциндаа хамрагдаад байгаа аж. Япончуудын хувьд гадаадад үйлдвэрлэсэн вакцинаас болгоомжилж байгаа юм байна.

Япон улсад вакцинжуулалтын ажил дөнгөж хоёрдугаар сарын дундуур эхэлсэн. Учир нь, Японы эрх баригчид бусад улс оронд боловсруулсан вакцинууд дотроос ганцхан “Pfizer” /Файзер/ вакциныг захиалсан ба хүлээн авахад нэлээд хэдэн сар зарцуулсан. Эдгээр хугацаанд нэгдүгээр сарын эхээр өдөр бүр 8000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн өсөлт ажиглагдсан.

Зуны Олимпын наадамд оролцох баг тамирчид нэг дор олноороо цугларч байгаа нь тус улсад коронавирусийн халдвар ихэсч, ийнхүү коронавирусийн цар тахлын дөрөв дэх давалгаа үүсээд байна.

Тус улсын Засгийн газрын гаргасан тоо баримтаас харахад долдугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд долоо хоногийн болон 14 хоногийн дундаж шинжилгээний түвшин 42 хувиар өссөн байна.

Мөн хугацаанд ковидтой холбоотой эмнэлэгт хандах байдал 18 хувиар өсчээ.

“Халдвар илүү хурдан тархах магадлал өндөр байгаа ба “Дельта” хувилбар болон бусад хувилбар илүү давамгайлбал хоёр долоо хоногийн дотор халдварын тоо өмнөхөөсөө ч ихсэх хандлагатай байгааг дурьджээ. “Батлагдсан тохиолдлууд хурдацтай нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбар хямралд илүү өртөх магадлалтай байгаа аж.

“АР” агентлагийн мэдээлснээр, Токиогийн Олимпоос АНУ-ын 613 тамирчдын зуун тамирчин нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа юм байна.

13 тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн ОУОХ-ноос мэдээлэв. Тэдний хоёр нь америкийн тамирчид байгаа аж.   

Цар тахлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олимпын наадмыг хойшлуулж ч магадгүй гэсэн таамаг байгаа юм.

Олимпын наадам ирэх наймдугаар сарын 8-нд өндөрлөнө.

О.АНАР

(Эх сурвалж: deadline.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button