НИЙГЭМ

Саид Моллаид амжилт хүссэн иргэн “Хийморийн сан” уншуулжээ

“Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчид хоёр хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар) медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр Токиогийн олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдсанаас Б.Ганхайч ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи Казахстаны жүдоч, Азийн наадмын аварга Дидар Хамза, Азербайжаны жүдоч Мурад Фатиев нарыг ялсан.

Улмаар шөвгийн наймд Гүржийн бөх Татог цэвэр яллаа. Ингэснээр Моллаи хагас шигшээд шалгараад буй юм. Саид Моллаид амжилт хүссэн иргэн Ц.Өлзийтогтох Бэтүб хийдэд ном уншуулжээ. Тэрбээр энэ тухайгаа:

"Саиед Моллай-даа сайныг хүсээд өглөө эртлэн яваад Бэтүб хийдэд 5000 төгрөг төлөөд Хийморийн сан тэргүүтэй хэдэн ном захиалчихаад ирлээ. Энэ хүн эх орноосоо явах болсон нь Жудо бөхдөө чин сэтгэлээсээ дурласан бөгөөд Олимпийн аварга эсвэл медаль авах хүсэлтэй нь л холбоотой байх гэж таамагладаг. Тиймээс ийм их эрсдэл хийж хавчигдаж гадуурхагдаж яваа түүнийг дэмжихээс өөр аргагүй л гэж бодсоных шүү” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 15:36

Бага тэнэгт одоо бүр хийморийн сан уншуулсан чинь ялсан болох нуу тэнэг юм хийх юм. Саид Моллаид наа тэнэг номтой номгүй чинь болчихон монголчууд бага тэнэгтэж мухар сүсэгээсээ с�##�ж үз

МОНГОЛ
МОНГОЛ
2021-07-27 15:48

монгол хүний сэтгэлийн илэрхийлэл чиний мөнгөөр уншуулаагүй шүү болох юм болдгоороо л болно
болох зүйлийг болгохгүй гэж бүү зүтгэ бусдыг зовооно болохгүй зүйлийг болгох гэж бүү зүтгэ өөрийгөө зовооно гэж муу Амбий минь байнга хэлдэгсэн

Зочин
Зочин
2021-07-28 15:37

Сэтгэлтэй, хөөрхөн л бна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button