ДЭЛХИЙСПОРТУЛС ТӨР

“Токио-2020”: “Гараа бузарлахыг хүсээгүй” Алжирын жүдочийн гайхшруулсан үйлдэл

Олимпын наадамд хүртэл улс төр хутгалдсан хэрэг боллоо.

“Токио-2020” Олимпын наадамд Алжир улсын жүдоч Фетхи Нурин, түүний дасгалжуулагч Амар Бенехлеф нар Израиль улсын жүдочтой барилдахгүйн тулд Олимпод оролцохоос татгалзсан байна. 

73 кг-ийн жинд барилддаг Алжирын жүдоч Нурин чансаагаараа 31-рт бичигддэг. Тэрбээр Судан улсын жүдоч Мохамед Абдаларасулыг ялсан тохиолдолд хоёр дахь тойрогтоо Израйлийн жүдоч Тохар Бутбуллтай учраа таарах байсан. /зураг. Тохар Бутбул/

Жүдоч Нурин Алжирын телевизэд өгсөн ярилцлагадаа, “Гараа бузарлахыг хүсээгүй” тул Олимпод оролцохоос татгалзсан гэдгээ тайлбарласан байна. “Би Олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Гэтэл, барилдааны сугалаа намайг үнэхээр цочирдуулсан. Бид сугалаанд азгүйтсэн. Тэгээд бид шийдвэр гаргасан. Бидний гаргасан шийдвэр зөв”, хэмээн Алжирын жүдоч Нурин Бенехлеф ярьсан байна.

Нурин Бенехлеф — бол 2008 оны Олоимпоос 90 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн алдарт жүдоч. Африк тивийн дөрвөн ч удаагийн аварга юм. Өдгөө 30 настай Нурин нь Израйлийн жүдоч Бутбултай барилдахаас татгалзаж байсан нь зөвхөн нэг удаагийнх биш аж. 2019 оны Дэлхийн аваргын тэмцээний үеэр мөн л Израйлийн жүдоч Бутбултай барилдахаас татгалзаж байсан удаатай.

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ноос үүссэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээд байгаа юм. Түүнийг өмнө нь Ираны Жүдо Бөхийн Холбооноос Израйлийн бөх Саги Мукитай барилдахаас зайлсхийхийн тулд 2019 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ний хагас шигшээд Саид Моллаеидыг санаатайгаар ялагдал хүлээхийг тулган шаардасныхаа төлөө дөрвөн жил барилдах эрхээ хасуулж байсан.

Харин Саид Моллаеин хувьд Токиогийн Олимпод Монгол улсын нэрийн өмнөөс барилдсан.

Саид Моллаеи Тель-Авивийн “Их дуулга”-д оролцохдоо Израйлийн “Kan TV” телевизэд ярилцлага өгөхдөө: “Би Монгол улсыг төлөөлж байгаа. Би ахиж Иран улсыг төлөөлөхгүй. Миний хувьд энэ дууссан. Би үргэлж тамирчин байсаар ирсэн. Би хэзээ ч улс төрийн хэрэгт орооцолдож байгаагүй” хэмээн ярьж байсан.

О.АНАР

(Эх сурвалж: sportexpress)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-07-28 11:35

ГАРАА БУЗАРЛАХ ЮУ ХУЦААД БАЙГАА ХАР Л А Л А Р ВЭ ЧИ

ҮНЭН
ҮНЭН
2021-07-28 11:37

ҮНЭНДЭЭ НААДАХ ЧИНЬ НОЁДООСОО ХЯЛБАРХАН ШАН АВАХ ГЭСЭН БАШИР АРГА НААД Л А Л А Р Ы Н ЧИНЬ КАРЬЕР ИНГЭЭД ДУУСЖ БАЙГАА ЮМ ДАХИАД ЯМАР Ч ТЭМЦЭЭНД ОРОХ ЭРХГҮЙ ЗӨВХӨН ӨӨРИЙГ НЬ ТЭЖЭЭДЭГ ХЭДЭН ГАРУУДААС ЖООХОН БОР ЮМ САЛГААД ЧАДВАЛ Ш ДЭЭ ХОГ ДЭЭР ҮСЭРЧ БАЙГАА ЮМ ДАА

Зочин
Зочин
2021-07-28 12:02

Алжир улсын жүдоч Фетхи Нурин, түүний дасг�##�жуулагч Амар Бенехлеф гэж хоёр өөр хүн юм байна. Гэтэл Нурин Бенехлеф гэж хэн бэ? 2008 онд 90д хүрэл авсан байна. Тэгснээ 2021 онд 73д барилдах гэж байгаамуу? мэдээгээ нягтлаачээ, уншаачээ.

би
би
2021-07-28 12:08

энэ ямар утгагүй мэдээ мэдээлэл вэ?

Werty
Werty
2021-07-28 13:45

Shashin gedeg chin aimar zuil buten uls undesteng bazaj hodolgoj bna.

Зочин
Зочин
2021-07-28 20:51

aljiriin haltariig dahij yamarch temtseend buu oroltsuul...allah ah ni tushaaj bna

Холбоотой мэдээ

Back to top button