Нийгмийн

Агаарын чанарын асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс нь “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн  арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урилаа.

Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button