ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмийг хулгана дээр амжилттай туршжээ

“ErSO” нэртэй хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмийг хулгана дээр амжилттай туршжээ. Тодруулбал, Америкийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг мэрэгч амьтад дээр туршихад хавдрын эсийг 95-100% устгаж чадсан байна.

Шинэ эм бэлдмэл нь хавдрын эхэн үед төдийгүй метастазын үед хүртэл үр дүнтэй ын эсрэг амжилттай тэмцэж байгаа аж. Хавдарын эс болон бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн эсүүдийг ч богино хугацаанд буюу гурван өдөрт устгасан байна.

Эрдэмтэд удахгүй шинэ эмийг хүмүүс дээр туршиж, бусад төрлийн хорт хавдрын эсрэг хэр үйлчлэхийг шалгахаар төлөвлөж байна. Харин зарим ХМХ-д бичсэнээр “ErSO” эм бэлдмэл нь уушиг, яс, элгэнд үүссэн метастазыг амархан устгаж, тархины метастазыг эрс бууруулжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button