НИЙГЭМОРОН НУТАГХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

Дорнод аймгийн Хэрлэн, Улз голын усанд живсэн иргэдийн цогцсыг олжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар баг дахь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голын усанд нэг хүний цогцос байна хэмээх дуудлага өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 08:36 цагт очиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн С /52 настай, эмэгтэй/-ийн цогцсыг “Хэрлэн” голын уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт зугаалж байсан нэг хүн “Улз” голын усанд живсэн тухай мэдээллийг 07.28-ны өдрийн 09:20 цагт хүлээн авчээ. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат иргэн 32 настай эмэгтэй Ч-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 1 км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Чулуунхороот сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button