ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Технологийн оргил компаниуд хувьцаагаа эргүүлэн татсанаар үнэд орж байна

Дэлхийн томоохон компаниуд хувьцаагаа эргүүлэн татах сонирхол их байна. Үүнд цахимд технологид ноёрхдог Google, Amazon, Apple, Facebook, Microsoft, Alphabet компаниуд багтаж байгаа юм. Эдгээр компаниудад 600 орчим тэрбум америк доллар төвлөрдөг аж.

Microsoft компанийн орлого зургадугаар сарын  эцэс гэхэд 21 хувиар өсөж, 46 тэрбум америк долларт хүрээд байв.  Харин Apple компани нэг улирлын хугацаанд 36 хувиар орлогоо өсгөж, 81 тэрбум америк долларт хүргэж чаджээ. Энэ мэт зах зээлийн хэт ноёрхол нь бусад жижиг компаниудыгаа уналтад оруулах гол шалтгаан болж байна. Өнгөрсөн жил Alphabet 28 тэрбум долларын үнэт цаасыг хувьцаа эзэмшигчдээс буцаан худалдаж авна гэж мэдэгдэж байсан. Харин энэ жил дахин 50 тэрбум америк долларын хувьцаагаа эргүүлэн татжээ.

Хувьцааны үнэ өндөр байгаа тул компаниуд эрсдэлтэй байдалд орсон юм. Дэлхийн хувьцаа арилжааны индекс 37 хувиар унасан үзүүлэлттэй байна. Alphabet–ийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд 72 хувиар өсжээ. Энэ нь хувьцаагаа эргүүлэн татаж буйтай холбоотой юм. Гэвч хөрөнгө оруулагчид эдгээр хувьцаагаа эргүүлэн худалдаж авах сонирхол түгээмэл ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button