Нийгмийн

ТОДРУУЛГА: Машинтай үзвэрийг олон хүн цуглуулж, дуу чимээ гаргасан гэж үзээд цуцалжээ

Автомашиндаа кино үзэх боломжтой “Galaxy car cinema” нэртэй задгай театр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгджээ. Тус театр энэ сарын 28-нд нээгдсэн бөгөөд өчигдөр ЦЕГ-ын шаардлагаар үзвэрээ цуцалжээ. Иймд бид задгай театрыг үүсгэн байгуулагч залуусын төлөөллөөс тодруулга мэдээлэл авлаа.


-Өчигдрийн үзвэрийг ЦЕГ-ын шаардлагын дагуу цуцалснаа мэдэгдсэн. Цагдаа нар яг ямар шаардлага тавьсан бэ?

-Олон хүн цуглуулсан, ойр орчиндоо дуу чимээ гаргасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах магадлалтай байна гэж ЦЕГ шаардлага тавьсан. Уг нь энгийн логикоор бодоход бүгд машин дотроосоо үзвэр үзэх учир нь дуу чимээ гарахгүй. Одоо Монгол Улсын хууль тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчсөн учир хориглосныг мэдэхээр ХУД-ын цагдаагийн хэлтэс дээр албан бичиг өгөхөөр ирээд байна.  

-Өнөө орой үзвэр байхгүй гэсэн үг үү?

-Бид ямартай ч албан бичгээ өгөөд хариугаа авна. Хууль дүрэм зөрчөөгүй бол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

-Өчигдөр үзвэр үзэхээр нийт хэчнээн машин ирээд байсан бэ?

-Нээлтийн өдрийн үзвэрт 30 машин ирсэн. Харин өчигдөр 55, бараг 60 машин ирсэн байсан. Бид үзвэр үзэхээр ирж байгаа иргэдийг хоёрдугаар тунгаа хийлгэсэн бичгийг нь шалгаж байгаа. Мөн халууныг нь үзэж, машиныг нь ариутгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button