Нийгмийн

Д.Манлайбаатар: Алба хаагчид иргэний эрхэнд халдсан нь тогтоогдсон учир ажлаас нь чөлөөлсөн

Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар ЦЕГ-ын Дотоод, хяналт аюулгүй байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийж байна.

Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: 

“Цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж буй бичлэгтэй холбоотойгоор тухайн албан хаагч нарт шалгалт хийж байна. Тухайн хэрэг 2019 оны хоёрдугаар сард болсон. Иргэд нь цэнгээний газраар үйлчлүүлснийхээ дараа төлбөр тооцоо хийгээгүй гэх шалтгаанаар танхайрсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагын дагуу очиж ажилласан байсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хэргийг АТГ-т шилжүүлэх саналтайгаар шилжүүлээд байна. Эл хэрэг цахимд нуун дарагдаж байгаад өчигдөр ил болсноор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Манай алба хаагчид иргэний эрхэнд халдсан нь тогтоогдсон. Тиймээс тухайн албан хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлсөн” гэж мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
.
.
2021-07-30 11:38

Аль өлиндаа байсан юм байнашүүдээ

ҮНЭН
ҮНЭН
2021-07-30 12:18

�##�ь �##�индаа гэдэг чинь юу гэсэн үг вэ үхэр минь ээ. мөнгөө төлөөгүй гэж хүнийг хүчирхийлдэг юм уу чамайг тэгээсэй билээ

Холбоотой мэдээ

Back to top button