Нийгмийн

Г.Цолмон: Мөргөлдсөн автомашины жолооч нар согтуу байсан

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өчигдөр зам тээврийн ослын улмаас нэг хүн бэртэж, нэг хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. 

Энэ талаар бид тус аймгийн урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Г.Цолмонгоос тодрууллаа. 

-Та хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Өчигдөр 13:00 цагийн үед ослын тухай дуудлага Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ирсэн. Үүний дагуу бид хэргийн газарт очиж шалгахад гол замаар явж байсан мотоциклтой иргэн, автомашинтай мөргөлдсөн байдалтай олдсон. 

-Осолдсон иргэний биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Осолдсон иргэдийн нэг нь бэртэж, нөгөө нь нас барсан. Бэртсэн нэг иргэнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн. Түүний хөл нь хугарсан гэх онош гарсан учир одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа.

-Ослын шалтгаан юу вэ?

-Хоёр иргэний аль аль нь шүүх, цагдаад гомдол гаргалгүй салцгаасан. Учир нь тэдний аль аль нь согтуугаар хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож байсан нь тогтоогдсон юм. Сүүлийн үеийн байдлаас харахад хурд хэтрүүлэх явдал зам тээврийн ослын ихэнх тохиолдлын шалгаан болж байна. Тийм ч учраас иргэдэд хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар автомашин жолоодохгүй байхыг онцгой анхааруулж байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button