ДЭЛХИЙУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ОХУ-аас АНУ руу экспортлох барааны хэмжээ 1,5 дахин нэмэгдэв

АНУ-д ОХУ-аас экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны нэгдүгээр сараас тавдугаар сард 1,5 дахин өсчээ. Энэ үзүүлэлт 11,5 тэрбум америк долларт хүрсэн талаар АНУ-ын Хүн Амын Тооллогын Хорооноос мэдээллээ. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний импорт даруй 78 хувиар өссөн байна.

Үүнтэй зэрэгцээд, АНУ-ын статистик мэдээлэл нь Холбооны Гаалийн Албаны статистик мэдээнээс зөрүүтэй гарсан байна. Тус албаны мэдээлсэнээр ОХУ-аас АНУ руу хийсэн экспортын хэмжээг 6,1 тэрбум америк доллараар бүртгэж, 26 хувиар өссөн гэжээ.

Энэ нь үнэлгээний аргачлалаас үүдэн зөрүүтэй гарсан хэмээн эх сурвалж тайлбарласан байна. Холбооны Гаалийн Алба нь зөвхөн АНУ руу хийх шууд нийлүүлэлтийг тооцдог бөгөөд харин Америкийн талаас  Оросоос гаралтай бүх барааны асуудлыг тооцож хариуцдаг.

Ашигт малтмалын гаралтай түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний импорт 3,8 тэрбум америк доллараас 6,7 тэрбум америк доллар болтлоо өссөн аж. Энэ ангилалд газрын тосны  бүтээгдэхүүний нийлүүлэлт (3,1 тэрбум америк доллар) зонхилж байгаа юм.

Үүний зэрэгцээ, Холбооны Гаалийн Албаны мэдээллээр ОХУ-аас АНУ руу нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний экспорт 25 хувиар буурсан нь үнийн өсөлтийн хүчин зүйлтэй холбоотой аж.

Үнэт ба хагас үнэт металл, чулууны импорт бараг 1,5 дахин өссөн бөгөөд 1,1 тэрбум америк доллараас 1,6 тэрбум америк долларт хүрчээ. Оросын бордооны импорт 35 хувиар буюу 0,5 тэрбум америк доллар, төмөр, гангийн импорт 25 хувиар өсч, 0,7 америк долларт хүрчээ.

Түүнчлэн түүхий эдийн бус импортын ангилалд ч өсөлт ажиглагдаж байгаа аж. Түүнчлэн, хөлдөөсөн наймаалжны нийлүүлэлт 263 сая америк доллараас 395 сая америк доллар болтлоо өсчээ.

Түүнчлэн 126 сая америк долларын пуужингийн хөдөлгүүрийг АНУ руу экспортложээ. Өмнө нь “Роскосмос” компанийн нэг хэсэг болох “Энергомаш” Олон Нийтийн Компаниас АНУ руу сансрын хөөргөгч пуужингийн үйлдвэрлэлд зориулж пуужингийн хөдөлгүүр нийлүүлнэ хэмээн мэдээлж байсан юм.

(Эх сурвалж: kommersant.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ruth
ruth
2021-07-30 15:23

Бөөрөө мөнгөөр зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүсийн хувьд та фортис эмнэлэгтэй холбоо барьж болох бөгөөд бид таны бөөрийг 520000 доллараар худ�##�даж авна, [[email protected]]

Холбоотой мэдээ

Back to top button