Нийгмийн

Автомашинаар хүн мөргөөд зугтсан 19 настай оюутан баригджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт 19 настай Д гэгч оюутан Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ 18 настай эрэгтэй “С”-г мөргөж, биед нь гэмтэл учруулан хэргийн газраас зугтжээ.

Эл хэрэг 2021 оны долдугаар сарын 21-нийн өдрийн 15 цагийн орчимд гарсан бөгөөд осол гаргасан иргэнийг тухайн өдөр нь олсон байна. Харин хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шөнө залуучууд бүлэглэн зодолдож байгаад нэг хэсэг нь нөгөөдүүлээ дайраад чигээрээ явчихаж байгаа хэрэгт холбогдогч олон байхад юун олон хоног хайдаг юм. Эсвэл цагдаа нар хүн зодоод, эсвэл энэ мэт илэрхий хэргийг нуун дараад байвал ард түмэн удаан харж суухгүй л болов уу. Хууль сахиулах болон төрийн албаны дарга нартай холбоотой хэргүүдээ л үнэн зөв шуурхай шийдэж байж хүсээд байгаа үр дүн чинь гарна даа Оюун эрдэнээ.

Зочин
Зочин

Сая намайг гарцан дээр нэг эмэгтэй жолооч дайрах нь, учир зүггүй сигналдаад байхаар нь ойлгосонгүй. Уур маш хүрлээ. Тиймэрхүү хүмүүс ч нэг л өдөр том юманд унана. Дүрэм баримталдаггүй, яаруу, бүдүүлэг, ухамсаргүй.

Зочин
Зочин

Хөрөнгөтөй айлын дарууллаггүй хүүхдүүдийг дарж өгөхгүй бол мөдхөн хүн алж хүрээ талах байх шүү авилгачин төр засагаа

H
H

Shono bolsn n haragdj bhd yun odriin 15 tsag be???

Zochin
Zochin

15tsagt haranhui boldog boltsimu

Эрка
Эрка

Харин тиймээ. Гайхаад л блаа. Шөнө бхад 15 цаг гэнэ

Ү
Ү

Шөнө болж байгаа үйл явдал байхад 15 цагт гээд,зодоон болж байгаа газарт зориуд явган хүнийг хөөж байгаад дайрч байгааг хөдөлгөөнд оролцож яваад дайрсан гээд элий балай юм бичих юм аа

Зочин
Зочин

Хүн дүрстэй "алуурчид" зөндөө байнаа.
Дээдсүүдээ дуурайж байгаа юм байлгүй дээ, энэ залуу.

Холбоотой мэдээ

Back to top button