Нийгмийн

“Өргөө” амаржихын ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижуулна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр тохижуулахаар болжээ. 

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 30-нд Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн хатагтай Рутенберг “Lean in Mongolia” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тэдний “Ийм болгоё” хөдөлгөөний төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл байдлыг сайжруулж, “Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг жишиг хэлбэрээр тохижуулах юм.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар дотроо 70 орчим ариун цэврийн өрөөтэй боловч харамсалтай нь тэдгээрийн аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр баригдаагүй байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button