ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТ

Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Польшоос улс төрийн орогнол авахаар болов

Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская Польш улсаас улс төрийн орогнол авахаар болсон бөгөөд ойрын өдрүүдэд Токиогоос Польшийн нийслэл Варшав руу нисэх юм байна. Энэ талаар Беларусийн Спортын Эв Санааны Нэгдлийн Сангийн тэргүүн Александр Опейкин мэдээлэв.

“Нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд тамирчин Тимановская Олон Улсын Олимпын Хороо болон Японы цагдаа нартай холбоотой байгаа. Одоо тэр Польшийн консултай уулзаж байгаа бөгөөд Польш улсаас төрийн орогнол хүссэн” хэмээн өмнө нь Опейкин мэдээлж байсан.

Кристина лхагва гариг /2021.08.03/ ​​хүртэл Токиод байрлаж байгаад магадгүй лхагва гаригт Варшав руу ниснэ гэсэн таамаг байна.

Тамирчин бүх л шаардлагатай хамгаалалтыг авсан байгаа бөгөөд энэ хэрэг дээр Японы Өмгөөлөгчдийн Холбоо, спортын салбарын хуульчид ажиллаж байна.

Үүнтэй уялдаад, Беларусийн Эв Санааны Нэгдлийн Сан Лозанна хотын Спортын Арбитрын Шүүх болон Олон улсын Олимпын Хороо /ОУОХ/-нд тамирчинтай холбоотой асуудлаар давж заалдах гомдол хүргүүлсэн” хэмээн тус сангийн тэргүүн Опейкин онцлов.

Тамирчин Токиогийн Олимпын үеэр 4х400 метрийн гүйлтийн тэмцээнд багийн гишүүн хүрэлцэхгүй байсны улмаас Тимановскаяг багийн бүрэлдэхүүнд өөрөөс нь асуулгүйгээр нэмсэн учир тамирчин, дасгалжуулагчдын хооронд үл ойлголцол үүссэн. Энэ нь шүүмжлэл дагуулсан. Үүний дараа Беларусийн Спортын Эв Санааны Нэгдлийн Сангаас Кристина Тимановскаяг Токиогоос албан хүчээр нутаг буцаахаар болсон талаар мэдэгдсэн. Гэсэн ч, тэрбээр Японд үлдсэн. Тамирчны нөхөр нь хэрэгтэй холбоотойгоор Беларусаас явж, Украйнд ирсэн тухай мэдээлэл бас ирлээ.

Польшийн Гадаад Хэргийн Яамны орлогч дарга Мартин Пшидач өчигдөр /2021.08.02/ хэлэхдээ, Польш улс Кристина Тимановскаяд улс төрийн орогнол өгөхөд бэлэн байна. Түүнд хүмүүнлэгийн виз олгохоор болсон ба Польшид спортын карьераа ч үргэлжлүүлэх боломжтой хэмээн мэдэгдлээ.

Беларусийн Элчин Сайдын Яамнаас Япон улсыг Тимановскаятай холбоотой мэдээлэл өгөхийг хүссэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.

(Эх сурвалж: gazeta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button