ДЭЛХИЙСПОРТ

Хятадын “зогсошгүй” хочит хүндийг өргөгч

Хятадын хүндийг өргөлтийн тамирчин Ли Вэньвэнь өөрийгөө хамгийн “супер” хүндийг өргөгч гэдгээ батлан харууллаа. Өдгөө 21-хэн настай Ли Вэньвэнь өчигдөр /2021.08.02/ “Токио-2020” Олимпын эмэгтэйчүүдийн +87кг жингийн төрөлд алтан медалийн эзнээр тодорч, 3 ч жингийн дээд амжилтыг тогтоолоо.

Тэрбээр огцом өргөлтөөр 140 кг-ийг төвөггүйхэн өргөснийг эх сурвалжууд онцоллоо. Харин түлхэлттэй өргөлтөөр 180кг-ийг өргөснөөр ийнхүү Олимпын дээд амжилтыг эвдлээ.

Ли Вэньвэнь нийлбэр дүнгээр 320кг-ийг өргөсөн. Шүүгчдийн зүгээс түүнд хамгийн сүүлийн өргөлтөө хийх зөвшөөрөл олгоход түүний сэтгэл нь хөдөлж дасгалжуулагчид руугаа дөхөж очин хамтдаа Токиогийн Олимпын индэр лүү харан мэхийн хүндлэл үзүүлсэн байна.

Түүний алтан медаль Хятадын хүндийг өргөлтийн тамирчдын Токио-2020 Олимпоос авч буй 7 дахь алтан медаль. Өмнө нь 1976 онд ЗХУ-ын хүндийг өргөлтийн тамирчин амжилт тогтоож байсан түүхтэй.   

Ли Вэньвэньтэй Их Британийн тамирчин Эмили Жейд Кемпбелл өрсөлдсөн ба нийлбэр дүнгээр 283кг-ийг өргөж мөнгөн медаль, харин АНУ-ын тамирчин Сара Элизабет Роблес 282кг-ийг өргөснөөр хүрэл медалийн эзнээр тус тус тодорсон.

Тамирчин Ли Вэньвэнь нь 10 настайгаасаа эхлэн хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба анх 2019 онд Олон Улсын Хүндийг Өргөлтийн Холбооны цомын төлөөх тэмцээнд маш амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэн болж байсан. Тэр цагаас хойш тэрбээр оролцсон бүх уралдаан тэмцээнүүдэд түрүүлсээр ирсэн тул түүнийг “зогсошгүй” хэмээн нэрлэх болсон ажээ.

(Эх сурвалж: ccdi.gov.cn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button