Нийгмийн

Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тарвагыг аж ахуй болон үйлдвэрлэлийн зориоулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо.

Энэ нь таваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох зорилготой. Ингэснээр мөн тарваган тахал өвчний голомт нутгийг тогтоож, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. 

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлдөг бөгөөд амьдарч буй бүс нутгийнхаа биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой амьтан юм. Ийм ч учраас зарим орон нутагт тус амьтныг сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button