НИЙГЭМ

Дөргөн нуурт живж, эндсэн иргэний цогцсыг олжээ

Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Дөргөн хатан гэх газар хоёр гэр бүлийн дөрвөн том хүн, зургаан хүүхэд амарч байжээ.

Улмаар 30 настай, эрэгтэй Б гэгч нь Дөргөн нууранд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар  наймдугаар сарын 03-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 18:30 цагт хэргийн газар очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дөргөн нуурын эргээс 30 метр зайтай, таван метрийн гүнээс 18:38 цагт цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button