Нийгмийн

Л.Энх-Амгалан: Ирэх сарын 1-нээс 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. 2019-2020 оны хичээлийн жилд 75 өдөр нь хаалттай байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд 100-110 хоног танхимаар хичээллэсэн. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна.

Мөн гар утасгүй, интернетгүй, цахилгаангүй 185 мянган хүүхэд сурлагын хоцрогдолд орсон. Ийм учраас бид ирэх сарын 1-нээс тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээлэх шийдвэр гаргалаа. Мөн цэцэрлэгүүдийг нээнэ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ.

Харин МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 01-нд онлайнаар эхэлж, есдүгээр сарын 13-наас эхлэн цахим болон танхимын гэсэн хосолсон хэлбэрээр хичээллэнэ. Учир нь энэ жил  ЭЕШ-ыг хойшлуулсан. ЭЕШ-ыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болох юм” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-08-04 16:20

Tegwel orj yugaa hiideg yum be shaal dimii hvvhed yuch surahgvi

1
1
2021-08-06 19:14

хэдэн жилдээ арилахгүй. Манайхаас бусад газар боломж нөхцөлийг нь судлаад �##�ь �##�ийг нь чух�##�чилж бхад манайх таг хаачаад өөрсдөө адуу м�##� шиг хаа сайгүй тэнээд бх юм.

1
1
2021-08-06 19:20

Хүүхдүүд хэцүүдэж бна 2 жил хоригдоод, Нийгмийн харилцаа бхгүй эхнээсээ ууртай уцаартай , бусадтай харьцаж харилцаа үүсгэж чадахгүй дэлгэцээс хамаар�##�тай болчоод бна . Дахиад хорьвол сэтгэл зүй болоод бусад зүйлээрээ хохирч бна

Зочин
Зочин
2021-08-06 19:31

Бага ангиа танхим . Том ангиа цахимаар яв. Бага ангийн хүүхдэд хичээлээс илүү нийгмийн харилцаа орчинтойгоо танилцаж амьд харилца үүсгэж бж хичээл заана. Дөнгөж сургуульд орж бга нийгэмших гэж бгаа бага ангийн хүүхдүүдийг цахимаар нүдээд баймааргүй бна. Дөнгөж сурах арга барил олж авах гэж бхад дэлгэц ширтсэн чимээгүй гөлийсөн боллоо

Дарга нар аа
Дарга нар аа
2021-08-06 19:33

Хүүхдээ дэлгэц ширтсэн чимээгүй гөлийсөн сэтгэцтэй болгочмооргүй л бна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button