ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Хорт хавдартай эмэгтэйгээс коронавирусийн 40 мутаци илэрчээ

Мэргэжилтнүүд хорт хавдрын өвчинтэй эмэгтэйг 318 хоногийн турш судалсан байна. Судалгааны хугацаанд тэд эмэгтэйгээс коронавирусийн 40 өөр мутаци байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ вирусийн мутаци нь Т-эсийн дархлааны нөлөөнөөс зайлсхийхийг оролдсон юм. Өвчтөний биед лимфома үүссэний улмаас түүний бусад төрлийн дархлаа эрс суларсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мэргэжилтнүүд ходжкин бус лимфома өвчинтэй эмэгтэйд коронавирусийн урт хугацааны явцыг ажигласан байна. Судалгааны баримт бичигт өвчтөнд саармагжуулагч эсрэг биет агуулаагүй ритуксимаб тусгай бэлдмэлийг тогтмол өгч байсан гэжээ. Судалгааны ажлыг Георгий Базыкин удирджээ.

Коронавирус эмэгтэйд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард илэрсэн бөгөөд вирус байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээнийх нь хариу заримдаа эерэг, заримдаа сөрөг гарсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна.  Энэ хугацаанд эмэгтэй хоёр ч удаа уушгины хатгалгаа туссан ба түүний биед коронавирусийн 40 орчим мутаци байгааг илрүүлсэн аж. Эцсийн судалгааны үр дүнд эмэгтэйгээс 34 мутаци илрүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр эмэгтэйн биед илэрсэн вирусийг  санаатайгаар мутацид оруулсан гэдэгт итгэлтэй байгаа аж.

Нэг хүний биед 40 мутаци илэрсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд чухам ямар шалтгаанаар түүний биед орсон талаарх судалгааны ажил үргэлжилж байгаа юм. Өвөрмөц тохиолдлын талаар биологийн шинжлэх ухааны доктор, профессор Георгий Базыкин фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр, коронавирус нь ихэвчлэн хэдэн долоо хоногоос илүүгүй хугацаагаар хүний биед оршдог, гэсэн ч энэ тохиолдолд нэгэн зэрэг 40 мутаци зэрэг байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа аж.

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 11:29

Сайхан ш.а.а.л.а.а.да.а ингэж иргүүтэж м�##�таж байхаар ковод байдаггүй гээд хэлчихсэн нь хамаагүй дээр биз иргүүтсэн м�##�нууд

ҮНЭН
ҮНЭН
2021-08-04 20:35

БИТГИЙ ЧИ ҮХЭРТ Л ДЭЭ ХАХА ҮХЭР ГЭДЭГ ЧИНЬ УГААСАА ИЛЭРХИЙ ШҮҮ ДЭЭ ХАХАХА

Холбоотой мэдээ

Back to top button