Нийгмийн

ФОТО: Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа үдээс хойш нэмэгдэнэ

Улаанбаатар хотыг цагаанаар “будаж буй” утаа ОХУ-ын Сибирээс орж ирж буй аж. Хойноосоо салхитай байгаа учир Сибирийн түймрийн утаа нь наашилжээ. Өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутгаар, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар, Хэнтийн нутгаар улам өтгөрөн улмаар зүүн тийш шилжих болохыг Зайнаас тандан судлах үндэсний төвөөс мэдээлжээ.

Хиймэл дагуулаас авсан доорх зургийг харна уу

May be an image of body of water
May be an image of map and text

Ойн түймрийн улмаас Якут, Карели, Челябинск гэсэн мужид онцгой байдлын дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн. Өөр долоон бүс нутагт (Вологда, Эрхүү, Коми, Красноярск, Приморск, Хабаровскийн нутаг дэвсгэр, Чукоткийн автономит тойрог) онцгой байдлын горимд шилжсэн байна.

Энэ он гарсаар ОХУ-д ойт хээрийн түймрийн нийт талбай 10,2 сая га талбайг эзэлсэн бөгөөд Латви, Эстони улсын нутаг дэвсгэрийн хэмжээнээс илүү газар нутаг хамрагдсан гэсэн үг. Долдугаар сарын 22 -ны байдлаар ОХУ-д ойн түймрийн голомт 785 мянган га газраас давсан гэсэн тооцоолоо гарсан. 2020, 2019 онд 16,5 сая га талбайд, харин 2018 онд 15,4 сая га талбай гал түймэрт автсан байна.

УЛААНБААТАР ХОТ. 2021.08.04 16:12 ЦАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 23:04

17цагийн үед Богд уул харагдахгүй байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button