ДЭЛХИЙЭнтертайнмент

Нүдний шил зүүж мэддэг сармагчин

Индонезийн амьтны хүрээлэнд зугаалж явсан нэгэн эмэгтэй нэлээд сонирхол татахуйц хөгжилтэй видео интернетэд байршуулжээ. Оолита Тэцу гэх жуулчин эмэгтэй орангутан сармагчинг ойроос харах гэж доош тонгойхдоо нарны шилээ унагаачихсан аж.

Тэгтэл зулзагаа тэвэрсэн эмэгчин орангутан унагасан шилийг нь түүж аваад бүр зориулалтаар нь зүүж үзсэн байна. Ямар зориулалтаар хэрэглэдэг болохыг нь мэддэг гэдэг нь орангутаны үйлдлээс харагдаж байгаа юм.

Эх орангутан нүдний шилийг бүх талаас нь эргүүлж тойруулж харж байснаа яг л хүн шиг зүүж үзсэн байна. Энэ бүх үйл явцыг амьтны хүрээлэнгийн камерт буулгаж авсан байна.

Нүдний шилээр хэдэн минут зүүж үзэн, тоглож байснаа гэнэт чулуудаад хаяж байгааг жуулчин эмэгтэй камертаа буулгасан байна. Нүдний шил өөрт нь ямар нэг ашиггүйг мэдэв үү гэлтэй гэнэт л хашлага давуулан шидэв.

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-05 11:52

Амьтад биднээс ялгаагүй. Сармагчин бол илүү ! Гайхаад байх юмгүй.

Холбоотой мэдээ

Back to top button