Нийгмийн

АНУ: Гурав дахь тунд сул дархлаатай иргэдийг хамруулна

АНУ-ын Халдварт өвчин судлалын эрдэмтэд  дархлаа нь сул байгаа иргэдээ гурав дахь тунд хамруулна гэжээ. Сул дархлаатай хэмээх тодорхойлолтод эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон, хорт хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж байгаагаас гадна дархлааны эмгэг өвчтэй хүмүүс багтаж байгаа гэв.

Тиймээс эдгээр хүмүүст вакцины үйлчлэл нь сул байх магадлалтай учраас нэмэлт тунг чухалд үзэж буй. АНУ-д  Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн вакцины зөвлөхүүд дархлаа султай хүмүүсийг нэмэлт тунд хамруулах хэрэгтэй эсэх талаар хэлэлцсэн боловч одоогийн байдлаар албан ёсны зөвлөмж гаргаагүй аж.

Эх сурвалж: CNN news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button