ДЭЛХИЙМэдээСПОРТТОКИО-2020УЛС ТӨРшуурхай мэдээ

Хэл ам дагуулсан Беларусийн тамирчин Польш улсад газардав

Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская өчигдөр /2021.08.04/ лхагва гарагийн орой Австрийн Вена хотоос нисч Польшийн нийслэл Варшавт хүрэлцэн ирсэн байна. Тамирчин лхагва гарагийн өдөр Австрийн “Эйрлайнс” агаарын тээврийн онгоцоор  Японы нийслэл Токиогоос Варшав руу ниссэн.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тимановская Польшийн “LOT Polish Airlines” агаарын тээврийн компанийн нислэгээр Варшавт ирэх ёстой байсан боловч аюулгүй байдлын үүднээс Токио дахь Польшийн дипломат албаны төлөөлөгчидтэй тохиролцсоны үндсэн дээр төлөвлөгөөгөө өөрчилжээ.

Тимановскаяг цагдаагийн машинаар Токио дахь Польшийн Элчин Сайдын Яамнаас нисэх онгоцны буудал руу хүргэсэн байна. Түүнтэй хамт хэд хэдэн албан тушаалтан нисэх онгоцны буудлын VIP бүс рүү нэвтэрсэн бөгөөд түүний үйлдэл, хөдөлгөөнийг хянаж байгаа олон сэтгүүлчдийн нүднээс хол, өндөр хамгаалалт дор авч явсан аж.

ОУОХ сахилгын хороо байгуулна

Олон Улсын Олимпын Хороо Тимановскаягийн хэрэгт холбогдуулан албан ёсны мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. Мэдээллийн “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ОУОХ Беларусийн багийн хүсэлтийг хүлээн авчээ. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамсийн хэлснээр “ОУОХ энэ хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор сахилга батын комисс байгуулж, хэрэгт холбоотой гэх хоёр албан тушаалтан Артур Шумак, Юрий Моисевичийн хэргийг шалгана” гэлээ.  

Тимановскаягийн хэргийг дахин сануулахад

Өнгөрөгч долдугаар сарын 30-нд Кристина Тимановская өөрийн “Инстаграм” хуудсандаа Беларусийн шигшээ багийн удирдлагын шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Олимпод оролцох эрхгүй тамирчдын оронд 4х400 метрийн зайд буухиа Тимановскаяг өөрт нь хэлэлгүйгээр тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан. Наймдугаар сарын 1-ний өдөр Тимановскаяг Минскийн захиалгаар Олимпод  оролцохоос эрхээс хасах “захиалга” ирсэн бөгөөд тэд тамирчныг  Японоос Беларусь руу албан хүчээр авч явахыг оролдсон нь ил болсон.

Тимановская Японы нисэх онгоцны буудалд японы цагдаагаас тусламж хүсч, онгоцонд суухаас татгалзаж, түүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр нутаг буцаах гэж байгааг японы талд мэдэгдсэн байна. Хэрэгтэй холбоотойгоор түүний нөхөр хүртэл Беларусийг орхин Украйн Улс руу гараад байгаа юм.

(Эх сурвалж: dw.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ одоо тийм их хамга####уулаад Польшид очжээ. Гэвч үнэ ханш нь уначихсан хэрүүлч яхир авгай л санагдаад байгаа юм даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button