ДЭЛХИЙУЛС ТӨР

Умард Солонгос хоол хүнсний гачигдалд орж цэргийн нөөцөөс цагаан будаа тарааж эхлэв

БНАСАУ-ын Парламентын Тагнуулын Хорооны хаалттай хуралдаанд оролцсон Ард түмний хүч намын гишүүн Ха Тэ Кён хэлэхдээ, БНСУ-ын Үндэсний Тагнуулын Газар (NIS)-ийн төлөөлөгчид ард иргэдэд хоол хүнс хүрэлцэхгүй болсон тул цэргийн нөөцөөс цагаан будаа татаж, иргэдэд тараах ажлыг хэрхэн эхлүүлэх талаар ярилцсан гэжээ.

Үндэсний Тагнуулын Газрын мэдээлснээр, цаг агаарын хэт халалт, ган гачигийн улмаас цагаан будаа болон бусад үр тарианы ургац хураалт алдаж, малын тоо толгой ч хорогдсон ажээ. Түүнчлэн, Умард Солонгосын эрх баригчид ган гачигийг “үндэсний оршин тогтнох асуудал” хэмээн нэлээд ач холбогдол өгч, энэ асуудлын талаар олон нийтэд түгсэн мэдээллийг эерэгээр эргүүлэхийг оролдож байгаа гэнэ.

Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын эрх баригчид Нэгдсэн Ардчилсан Намын дэд дарга, Парламентын Тагнуулын Хорооны нарийн бичгийн дарга Ким Бён Ги хэлэхдээ, БНАСАУ-д 26 сая иргэнд 5,5 сая тонн орчим хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байгаа боловч одоогоор 1 сая тонн хүнс дутагдалтай байгаа гэв. Ийнхүү нөхцөл байдал хэдий хүнд байгаа ч Умард Солонгос хүнсний нөөцөө шавхаж эхэлдсэн аж.

Үндэсний Тагнуулын Газрын мэдээлснээр, БНАСАУ-д хамгийн чухал үр будаанд тооцогддог цагаан будааны үнэ энэ /2021/ оны эхэн үеэс даруй хоёр дахин нэмэгдсэн гэж Ким Бён Ги нэмж хэлэв.

Өнгөрсөн долдугаар сард үнэ тогтворжсон хэдий ч дараа нь дахин өссөн байна.  

Гэсэн хэдий ч, “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлагийн мэдээлснээр, 1990-ээд оны өлсгөлөнгийн хямрал болж магадгүй гэж ажиглагчид эргэлзэж эхэлсэн байна. Тиймээс Умард Солонгосоос дүрвэгсдийн урсгал орж ирэхээс урьдчилан сэргийлж, БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгосыг АНУ-тай холбоотон улс болгон нэгтгэхээс зайлсхийхийн тулд Хятад улс өлсгөлөнг дахин гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.

Зуны эхээр БНАСАУ-ын эрх баригчид улс орон нь хоол хүнсний асуудалтай тулгарч байгааг хүлээн зөвшөөрсөн, тодруулбал удирдагч Ким Жон Ун зургадугаар сард Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны бүгд хурал дээр үг хэлэхдээ, өлсгөлөнд нэрвэгдэх аюул заналхийлж байгааг зарласан. Тэрбээр өмнө нь, өнөөгийн цаг үеийг “тус улсын түүхэн дэх хамгийн хэцүү үе” хэмээн нэрлэсэн юм.

(Эх сурвалж: lenta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-06 08:55

Монголоос хүнсний ногоо хямд авахгүй

Холбоотой мэдээ

Back to top button