ЭРҮҮЛ МЭНД

Авлига авдаг байсан гэх ЭМЯ-ны ажилтнуудад холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-08-05/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүх хуралд шүүгчдэгч Б.Болорчимэг, шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулах, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 26-ны 08:30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгч Б.Болорчимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт хуульд заасан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нар албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон гэх авлигын хэрэг 2019 оноос хойш өдгөө гурав дахь жилдээ үргэлжилж, шүүхийн процесс нь дуусаагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мартагнуулах ажиллагаа

Холбоотой мэдээ

Back to top button