ДЭЛХИЙЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Хүн болгон “шизо”

Шизофрени буюу сэтгэцийн өвчний эрт үеийн үндсэн таван шинж тэмдэгийг танилцуулъя.

1. Олон нийтээс өөрийгөө тусгаарлах

Шизофрени өвчний эхний үе шатанд хүн бусадтай харьцахаас зайлсхийх, ялангуяа гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө аль болохоор зугтаж эхэлдэг. Өөрийгөө бүрэн утгаар нь тусгаарлаж эхэлнэ. Ингэснээр, хичээл сургуульдаа, ажилдаа явахгүй таслах, мөн олон хүн цуглардаг янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцохоос татгалзаж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг.

2. Хувийн ариун цэвэр

Сэтгэцийн хувьд ямар нэгэн доголдол илэрч эхэлж байгаа хүн хувийн ариун цэвэртээ анхаарал хандуулахаа больдог. Өдөр тутамдаа дагаж мөрдөх ёстой өөрийгөө арчлах тал дээр хойрго хандаж, энгийн үйлдэл хөдөлгөөн хийхээс ч төвөгшөөж эхлэвэл сэтгэцийн өвчний илрэл. Ийм хойрго байдал нь ихэвчлэн депресс буюу сэтгэлийн гүн хямралд орсон үед илэрнэ. Хувийн ариун цэвэр алдагдаж, бохир заваан байснаар биед сөрөг муу энерги хуримтлагдаж эхэлдэг. Ингэснээр улам л стресс, депресст гүн автаж эхэлнэ.

3. Шашин шүтлэг ба бусад донтолт

Шизофрени нь шашин шүтлэг, мистик буюу нууцлаг далд зүйлс, эзотерик, ер бусын гаж үзэгдэл, сүнс сүүдэр гэх мэт хачирхалтай зүйлсүүдийг сонирхож, донтолтыг бий болгодог.

4. Санаандгүй биеийн хөдөлгөөн

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчний эхний үе шатандаа нүдээ байн байн анивчих, эсхүл амаа үе үе хажуу тийш нь татах зэргээр маш идэвхитэй хурц хурц хөдөлгөөн хийдэг. Түүнчлэн, биеийнхээ аль нэг хэсгийг, ялангуяа, дагжин чичрэх, хэмнэлттэйгээр өвдгөө байн байн чичиргэн хөдөлгөх, татвалзах, гар хуруугаараа товших, бүр заримдаа хумсаа мэрэх зэрэг үе мөчний хөдөлгөөнөөр өвчний шинж тэмдэг илэрдэг.

5. Хий юм сонсох

Шизофрени нь хүний таван мэдрэхүйн аль алинд нь нөлөөлж болох ч сонсох мэдрэмж үүнд илүү их өртдөг. Өөрөөр хэлбэл, хий юм сонсох шинж тэмдэг бол хамгийн түгээмэл тохиолддог. Дээрх шинж тэмдэгүүд танд илэрч байвал сэтгэцийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн үг. Орчин үед техник технологи асар хурдацтай хөгжиж, ухаалаг гар утас хэрэглэхгүй хүн гэж байхгүй болсон өнөө цагт гар утсанд донтох нь мөн шизофрени өвчний нэгэн илрэл гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийгээд эхэлсэн. Аливаа зүйлийг хөнгөн сонирхох төдийхнөөр бус түүндээ донтож, түүнгүйгээр амьдарч чадахаа болино гэдэг шизоферени өвчний илрэл яах аргагүй мөн. Тэгэхээр бид бүгд шизофренитэй байх нь…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tug taxina
Tug taxina
2021-08-05 23:21

Ali deer des bugd Ene gf alzuurah uvchin shizo peine tussandaa

Back to top button