ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨРЭнтертайнмент

“Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос Дэлхийн хамгийн баян хүн биш боллоо

Дэлхийн хамгийн чинээлэг, тэрбумтнуудыг шалгаруулдаг “Форбес” /Forbes/ сэтгүүлээс “Амазон” /Amazon/ компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос Дэлхийн хамгийн баян хүн гэсэн статусаа алдсан байна.

Одоо харин жагсаалтын эхэнд Францын “LVMH Moët Hennessy Louis Vuitton” буюу “Луи Вюиттон” компанийн эзэн Бернар Арно (Bernard Arnault) тэргүүлж эхэллээ. Энэ талаар “Форбес” вэб хуудсандаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаж эхэлсэн байна.  

Өнгөрсөн долдугаар сарын 30-ны арилжаа дуусахад Ж.Безосын хөрөнгө 13,9 тэрбум америк доллараар буурч, 192,4 тэрбум америк доллар болжээ.

“Амазон”-ы хувьцаа унасантай холбогдуулан Безосын хөрөнгийн хэмжээ ийнхүү буурчээ. Жижиглэнгийн худалдаачдын тайланг нийтлэх үеэр баасан гараг /2021.07.30/-т компанийн хувьцаа 7,5 хувиар буурчээ. Өсөлтийн хурд 2020 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад ийнхүү саарсан байна.

Харин, Дэлхийн тэргүүн баяны тоонд бичигдэх болсон Бернар Арногийн хөрөнгө 194,7 тэрбум америк доллароор, Жефф Безосын хөрөнгийг 192,4 тэрбум америк доллараар үнэлжээ.

“Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө 179,4 тэрбум америк доллараар гуравдугаарт бичигджээ.

Мөн Дэлхийн хамгийн баян хүний эхний 5-д “Майкрософт” /Microsoft/ компанийг үндэслэгч Билл Гейтс /131,6 тэрбум америк доллар/, харин “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг /128,2 тэрбум америк доллар/ орсон байна.

(Эх сурвалж: aif)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button