Өмнөд Солонгост хөл хориог дахин сунгав

Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусын халдварын тархалт өндөр байгаа тул хатуу хязгаарлалтыг дахин хоёр долоо хоногоор сунгах бодолтой байна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бо Гём хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэв.
Хязгаарлалтад оройн 18:00 цагаас хойш хоёроос дээш хүн цугларахыг хориглосон заалт орсон байна. Энэхүү хориг нь нийтийн хоолны газруудад мөн хамаарна. Тиймээс Сөүл болон ойр орчмын бүс нутгуудад тавьсан хязгаарлалт наймдугаар сарын 22 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
"Одоогийн байдлаар коронавирусийн тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх нь бидний гол үүрэг юм" хэмээн Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгост гурван өдөр дараалан өдөр бүр 1,7 мянга гаруй хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр тус улсад “COVID-19”-ийн халдварын өсөлтийг “SARS-CoV-2”-ийн “Дельта” хувилбар хурдан тархаж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Өмнөд Солонгост тахал дэгдэж эхэлснээс хойш коронавирусийн 207,406 тохиолдол бүртгэгдсэн.
(Эх сурвалж: cgnt)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.