НИЙГЭМ

Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ

Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар Хэрлэн голын усны түвшин 189 метрт хүрээд байна. Энэ нь олон жилийн дундаж түвшинг 54 см-ээр, үерийн түвшинг 11 см-ээр давсныг харуулж байгаа төдийгүй усны гүн 2.82 метрт хүрчээ.

Энэ сард тус аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Иймд тус голын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button