ДЭЛХИЙНийгмийн

Алжир: ойн түймрийн улмаас 40 гаруй хүн амиа алдав

Алжирын нийслэлээс зүүн зүгт дэгдсэн түймрийн улмаас хамгийн багадаа 25 цэргийн алба хаагч, 17 энгийн иргэн амиа алдсан тухай Английн “Би-Би-Си Ньюс” /BBC News/ Алжирын Ерөнхий сайдын мэдээллээс иш татан мэдээллээ. Кабилия хэмээх ой мод ихтэй бүс нутагт түймэр унтраах ажиллагааны үеэр хэд хэдэн цэрэг түлэгдэж бэртжээ.

Алжирын нийт 17 мужид 100 гаруй түймэр асч буй талаар тус улсын албан ёсны мэдээллийн агентлаг “APS” өчигдөр /2021.08.10/ мягмар гарагийн орой мэдээлэв. Алжирын Дотоод Хэргийн сайд Камель Бельджудийн мэдээлснээр гал түймэр хүний санаатай үйлдэл байж болзошгүй хэмээв.

Сүүлийн өдрүүдэд Дэлхийн улс орнуудад, тодруулбал Турк, Грек, ОХУ-д түймрийн аюул нүүрлээд байгаа билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ бүх үзэгдэл нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, өөрөөр хэлбэл агаарын хэт халалт, ган гачигаас үүдэн ойт хээрийн түймэр дэгддэг аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button