ДЭЛХИЙМэдээНийгмийнУЛС ТӨРшуурхай мэдээ

Хятадын шүүх Канадын бизнес эрхлэгчид 11 жилийн хорих ял оноолоо

2018 онд Хятадад тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр баривчлагдсан Канадын бизнесмэн Майкл Спавор /Michael Spavor/-ыг гэм буруутай гэж үзэн 11 жилийн хорих ял оноожээ.

Хятадын Ляонин мужийн Даньдун хотын Дунд шатны ардын шүүхээс өнөөдөр /2021.08.11/ Спаворыг Хятадад байх хугацаандаа тагнуулын үйл ажиллагаа явуулсан, улсын нууцыг бусад улсад хууль бусаар дамжуулсан хэрэгт буруутай болохыг нь тогтоожээ. Түүнд 11 жилийн хорих ялаас гадна, хувийн эд хөрөнгийг нь хураах, 50,000 юань буюу 7,715 америк долларын торгуулийн ял ч оноожээ. Түүнчлэн, Шүүхээс Спэйворыг албадан гаргах болно гэж мэдэгдсэн ч чухам хэзээ гэдэг нь тодорхой дурьдаагүй аж.

Канадын иргэн Майкл Спавор, Майкл Ковриг /Michael Kovrig/ нар Хятадын төрийн нууцад хамаарах материалыг хулгайлсан, худалдсан хэргээр анх саатуулсаны дараа баривчилсан юм байна. Үүнтэй уялдаад, Канадын Засгийн газраас иргэдийг нь нэн даруй суллахыг Хятадын талаас шаардсан.

Барууны улс орнууд Канадын иргэдийг баривчилсан явдлыг 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Huawei Technologies” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоугийн хүсэлтээр Канад улсад саатуулагдсантай холбон тайлбарлаж байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x