ЭРҮҮЛ МЭНД
Хамрагдах иргэд ирээгүй тул таван тун Файзер вакциныг устгажээ

Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгт вакцинд хамрагдах иргэд гүйцэд ирээгүй тул задалсан таван хүн тун Файзер вакциныг устгалд оруулсан байна.
Коронавирусийн эсрэг вакцин нь үйлдвэрлэгч, нэр төрөл, савлагаанаас хамааран 1, 6, 10 хүн/тун зэргээр савлагдсан байдаг.
Иймд дахин энэ төрлийн дутагдал гаргахгүй байх үүднээс тодорхой тооны иргэд цугласны дараа вакцины савлагааг задалж, вакцинжуулалт хийхийг Мэргэжлийн хяналтын газраас зөвлөжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр вакцин тариулах гэж байгаа хүнд л санал болгоно биз дээ файзер гээд үхчихгээд байсандаг