ДЭЛХИЙНийгмийн

Нийгмийн хамгааллын асуудлаар Турк улстай цахимаар уулзжээ

Нийгмийн хамгааллын тухай хуулийн Монгол Улс, Бүгд найрамдах Турк улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улсын эрх бүхий байгууллагууд цахим уулзалт хийжээ.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын эрх бүхий байгууллагын уулзалт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.Наран нар болон холбогдох албаныхан, БНТУ-ын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмет Эрдэм, Нийгмийн хамгааллын институтын Тэтгэврийн үйлчилгээ хариуцсан ерөнхий захирал Исмэйл Эртузун, ХНХЯ-ны Хэлэлцээрийн газрын дарга Селим Даглиоглу болон холбогдох албаныхан, оролцсон байна.

Тус хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулсан байна. Энэхүү цахим уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтуудын төслийг хэлэлцсэн ба уг маягтууд эцэслэн батлагдсанаар Монгол Улс болон БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа хоёр улсын иргэд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button