Нийгмийн

Д.Анар барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасандаа уучлалт гуйв

Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойн наадамд улсын харцага Д.Анар түрүүлсэн билээ. Тэрбээр зургаан даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Түүнд холбогдох гомдлыг МҮБХ хэлэлцэхээр болжээ.

МҮБХ “МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно.

Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо” гэв.

Үүнтэй холбогдуулан улсын харцага Д.Анар уучлалт гуйжээ. Тэрбээр “За сайн байцгаана уу. Миний бие 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймгийн цол олгох барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Шинэзориг арслан болон Дорнод аймгийн болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-ноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ ээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-12 10:09

Найраа нь тас�##�даад авах мөнгө нь хүчингүй болохоор л уур нь хүрсэн дээ ийм л байгаамаа бөх гэдэг жүжиг чинь

Холбоотой мэдээ

Back to top button