ЭРҮҮЛ МЭНД

Вирусийн генийн өөрчлөлтийг тодорхойлох лабораторитой болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон тэмдэглэлээ. 

Хатагтай Тамуро Эрико эрүүл мэндийн салбар нь ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болохыг онцлохын сацуу ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт 2021 оны эхний 8 сарын хугацаанд гурван том төслийг шинээр эхлүүлэн ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хооронд “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр” –ийн хэрэгжилтийг хангах тухай тохиролцох бичигт гарын үсэг зурав. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа вирусын генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори болон бусад тоног төхөөрөмж, хэрэгслийг Япон Улсаас ханган нийлүүлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button