Нийгмийн

Б.Болортуяа дэвжээндээ мөргөж, багш нартаа хүндэтгэл үзүүллээ

“Токио-2020” Олимпын наадмын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа анхны гараагаа эхлүүлсэн “Женко” клубдээ ирж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар болон түүний анхны багш С.Мөнхсүх нарт Б.Болортуяа хүндэтгэлийн цагаан хадаг мөнгөн аягатай золголоо.

Б.Болортуяаг “Женко” клубийн тамирчид Чөлөөт бөхийн тамирчдын дууг дуулан угтсан юм. Тэрбээр хэлэхдээ,

“Сэтгэгдэл их өндөр байна. Олимп дэлхийн медальтай болсондоо баярлаж байна. Энэ ганцхан минийх биш, багш нарын маань хүч хөдөлмөр, хамт олны маань зүтгэл шүү. Бэлтгэл хангаж, чөлөөт бөхийг хайрладаг та бүхний хүчээр бий болсон медаль. Баярлалаа” гэлээ.

Харин Б.Болортуяагийн анхны багш С.Мөнхсүх хэлэхдээ,

“Миний унаган багшийг маань ингэж баярлуулж байгаа шавьдаа баярлалаа. 30 жилийн өмнө Т.Сүхбаатар багш намайг олимпын медаль авч ирээрэй гэсэн буухиа тасралгүй миний шавиар, таны буян заяагаар үргэлжиллээ. Багшийн маань сургалт дэлхийд дээгүүр байдаг гэдгийг баталсанд баярлалаа” гэж Б.Болортуяад хандан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-08-12 16:20

Bayr hurgii

Холбоотой мэдээ

Back to top button