СПОРТ

Б.Болортуяа чансаагаараа дэлхийд тэргүүлж, Т.Тулга II байрт эрэмбэлэгдэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос Станбулд болсон олон улсын тэмцээний дараа бөхчүүдийнхээ дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа.

Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д түрүүлсэн, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Туркэд түрүүлэхдээ чансааны 13000 оноо авснаар таван байраар урагшилж 53 кг-ын жингийнхнийг тэргүүлэх болзол хангасан юм.

Бусад монгол бөхийн хувьд, өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд хоёрдугаар байрт бичигдлээ.

Мөн 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Лхагвагэрэл дэлхийд чансаагаараа IV, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга VI, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ VIII, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг нар VII, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор IV, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг VIII дугаарт эрэмбэлэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button