СПОРТ

Б.Болортуяа, Г.Ариунжаргал нар Оросын мэргэжлийн лигт түрүүллээ

Чөлөөт бөхийн Оросын мэргэжлийн лигийн барилдаан буюу  Иван Поддубныйгийн нэрэмжит тэмцээн Москва хотод хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дууслаа. Тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга нарын удирдлагад эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцлоо.

Тэмцээний эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

2 хүн ба дотор нарын зураг байж магад

Өчигдөр таван бөх аваргын төлөө барилдсанаас эмэгтэйчүүдийн 53 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа, 76 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ганбатын Ариунжаргал нар түрүүлж, алтан медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга, 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д Азийн аварга Зоригтын Болортунгалаг  мөнгөн медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button