НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Каори Ишикаватай уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава-г хүлээн авч уулзсан байна.

Хатагтай Каори Ишикава Монгол Улсад томилогдсоноос хойш Хүн амын сангийн мандатын хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй чиглэлээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин идэвхтэй ажилласан юм.

Хатагтай Каори Ишикавад Монгол Улсад ажиллах хугацаандаа монгол хүний эрүүл мэндийн хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрүүл мэндийн яамны  “Хүндэт тэмдэг” медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С. Энхболд гардуулан өгч, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button