ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Итали: Европын хамгийн халуун /+48,8/ бүртгэгдлээ

Италийн Сицил арал дээр 1977 оноос хойш Европын хамгийн өндөр температур бүртгэгдлээ. Агаарын температур 48,8-д хүртэл халсан талаар Сицилийн цаг уурын мэдээллийн төвөөс мэдээлэв.

Италид ийнхүү халсан нь Дэлхийн дээд амжилтыг эвдсэн бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, 1977 оны долдугаар  сараас хойш ажиглагдсан үзэгдэл.

Үүний сацуу, Грекийн нийслэл Афин хотод  агаарын температур +48-д хүртэл халжээ.

Шинэ дээд амжилт орон нутгийн цагаар 13:14 цагт Сицилийн зүүн өмнөд хэсэгт орших Сиракуз хотын ойролцоох цаг уурын станцад бүртгэгджээ. Үүний зэрэгцээ агаарын чийгшил харьцангуй бага буюу 10 хувьтай гарчээ.

Албан бус бүртгэлээр агаарын хамгийн халуун өмнө нь мөн л Сицилийн арал дээр бүртгэгдэж байсан талаар Италийн Хэвлэл Мэдээллийн Хэрэгслүүд онцлов. Өмнө нь, 1999 оны наймдугаар сард Энна мужийн Катенануова хотод агаарын температур +48,5-д хүрч байжээ.

Италид ийнхүү агаарын халуун давалгаа Африкийн “Люцифер” хэмээх антициклон орж ирсэнтэй холбоотой гэж цаг уурчид мэдээлэв.

Халуун нь агаарын өндөр чийгшил, Нарны цацраг, бүгчим агаарын урсгалыг дагуулдаг сөрөг нөлөөтэй. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай.

Италийн 27 том хотын 10-т нь цаг агаарын эрсдлийн хамгийн өндөр “улаан” түвшин өчигдөр пүрэв гариг /2021.08.12/-т бүртгэгдлээ. Өнөөдөр баасан гараг /2021.08.13/-т Ром, Флоренс, Бари гэх зэрэг 15  хотууд “улаан” ангилалд багтжээ.  

Италийн Эрүүл Мэндийн Яамнаас цаг агаарын аюулын “улаан” түвшинд хүрсэн нь онцгой байдал зарлахад ч хүргэж магадгүй төлөвтэй байна. Энэ нь эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүст төдийгүй эрүүл болон эрүүл амьдралын хэв маягтай хүмүүст ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Lasix
Lasix
2021-09-25 10:56

Foro Comprar Cialis

Prednisone
Prednisone
2021-10-01 03:58

Buy Canadian Meds Online

proscar no script
proscar no script
2021-10-30 02:05

Comprar Bactrim

cialis cheapest online prices
cialis cheapest online prices
2021-10-30 12:42

Cialis 20mg Andorre

phentermine viagra
phentermine viagra
2021-10-31 17:00

Viagra Avis

study viagra woman
study viagra woman
2021-11-09 12:42

Cialis Tabs

Lasix
Lasix
2021-11-11 11:40

nitric oxide cialis combo

Prednisone
Prednisone
2021-11-15 22:07

Lilly Cialis Kaufen

priligy generic
priligy generic
2021-11-16 00:00

Come Acquistare Cialis

generic cialis no prescription
generic cialis no prescription
2021-12-05 02:32

Alternativa A Propecia Originale

Холбоотой мэдээ

Back to top button