ДЭЛХИЙНийгмийн

Ус цаг уурын төв: ОХУ-ын өмнөд хэсгээр аадар бороо орж, үер бууж болзошгүйг анхааруулав

ОХУ-ын Ус, Цаг Уурын Төвөөс оросын өмнөд хэсэг, Поволжье, Халимагт бороо орж, үер болох магадлалтай гэж мэдээлэв.

Өнөөдөр /2021.08.14/ бямба гарагаас ирэх даваа гараг /2021.08.16/ хүртэл Краснодар, Ставрополийн нутаг дэвсгэр, Ростов муж, Крым, Хойд Кавказ, Ижил мөрний бүс нутаг, Халимагт хүчтэй аадар бороо орох тул үер усны аюул нүүрлэж магадгүй хэмээн анхааруулав.

“Өмнөд зүгийн ээлжит хар салхи Крым, Краснодар мужид маш их бороо дагуулсан. Хэдэн өдрийн турш хур бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд мөн Кубан, Ростов муж, Ставрополийн нутаг, Хойд Кавказад хүчтэй аадар бороо үргэлжлэнэ” гэж Ус, Цаг Уурын Төвийн вэбсайтад нийтэлжээ.

Зарим бүс нутгуудад нэг өдрийн дотор сард орох хэмжээний их хур тунадас орсноос болж Хар тэнгисийн эрэг, Крымын хойгийн зүүн хэсэгт үер болж, усны түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж болзошгүй байгаа аж.

Ижил мөрний бүсэд мөн бороо орох төлөвтэй байна. Тэнд аянга цахилгаантай аадар бороо орж, салхины хурд огцом нэмэгдэж, секундэд 25 метр хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Волгоград муж болон Халимагт аадар бороо, мөндөр орох төлөв ажиглагдаж байгаа талаар мөн Ус, Цаг Уурын Төвийн мэдэгдэлд дурьджээ. Тиймээс эдгээр өдрүүдэд оршин суугчдыг анхаарал бологоомжтой байхыг анхааруулав.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-14 21:42

Орос улс үүлэнд нөлөөлж Якутад бороо оруулахгүйн байх даа. Түймэр нь дарагдахгүй бол бид угаартах нь

Холбоотой мэдээ

Back to top button