Нийгмийн

АНУ: Афганистан руу цэргийн нэмэлт хүч илгээж эхэллээ

АНУ Афганистаны нийслэл Кабул руу цэргийн нэмэлт хүч илгээж  эхэлсэн талаар Пентагон мэдэгдэв.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, АНУ-ын цэргийн нэмэлт бүрэлдэхүүний ихэнхи хэсгийг Афганистан руу шилжүүлэх ажлыг долоо хоногийн эцэс гэхэд дуусгана гэв.

Афганистанд ажиллаж, амьдарч буй Америкийн энгийн иргэд, тэр дундаа эхний ээлжинд дипломат ажилтнуудыг тус улсаас гаргахад аюулгүй байдлыг хангах үүднээс Кабулын нисэх онгоцны буудалд гурван мянган цэргийн алба хаагчийг буюу нийт гурван батальон цэргийг түр байрлуулах юм байна.

“Өмнө нь зарлаж байсан цэргийн шилжилт хөдөлгөөн ид явагдаж байна. Америкийн тэнгисийн цэргийн батальонуудын нэг хэсэг Кабулд хотод аль хэдийн ирсэн бөгөөд үлдсэн цэргийн хүчийг ойрын хэдэн хоногт багтаан шилжүүлнэ. Амралтын өдрүүдэд багтаагаад өчигдөр бидний мэдэгдсэн эдгээр гурван мянган цэргүүдийн ихэнхи нь бэлэн болно гэж таамаглаж байна” хэмээн цэргийн хэлтсийн төлөөлөгч тайлбарлав.

Тэрбээр нэмж хэлэхдээ, одоогоор талибанчууд нийслэлд шууд заналхийлэл үзүүлээгүй байгаа хэдий ч тусгаарлах оролдлогуудыг хийсээр байгаа гэв.

“Бидний зүгээс талибанчуудын давшиж буй хурд, эсэргүүцэл үзүүлэхгүй байгаад маш их санаа зовж байна” хэмээн Кирби дүгнэв.

Сүүлийн саруудад Афганистанд Засгийн газрын цэргүүд болон талибанчууд хоорондын сөргөлдөөн хурцадсан. Энэ нь АНУ  цэргүүдээ тус улсаас гаргах болсонтой холбоотой үйл явц гэгдэж байгаа юм. Америкийн энэ ажиллагааг ОХУ-ын Гадаад Хэргийн Яамнаас дүгнэхдээ, америкчуудын ээлжит бүтэлгүйтэл хэмээн зарлах болсон.

Наймдугаар эхээр радикал буюу хэт даврагч хөдөлгөөний дайчид Афганистаны Гильменд мужийн Лашкаргах хотыг эзлэн авсан. 2016 оноос хойш энэ нь Афганистаны 34 мужийн төвөөс босогчдын гарт орсон анхны төв болж байгаа юм. Сарын дунд гэхэд тэд мөн Гильменд мужийн засаг захиргааны төв болох Газни, Герат, Кандагар болон Кундуз зэрэг хотуудыг эзлэн авснаа зарласан.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын тагнуулын албаны эх сурвалжийг иш татан, талибанчууд нийслэл Кабулыг хааж, бүр хэдэн сарын турш хяналтаа тогтоож ч магадгүй гэсэн мэдээллийг цацах болсон юм.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-15 12:19

Америк байлдана гэж юу байх вэ дээ. Улсыг нь бүрэн самарчихаад, бөөн дүрвэгсэд, өлсгөлөнд нэрвэгдэгсэд, �##�ан хядагчид, сүйрсэн эдийн засаг үлдээчихээд ялагдаад зугтаагаад гараад явдаг гарууд ш дээ. Хаа хэнийг ялсан билээ байхгүй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button